
6
Миний хүн болж төрсөн Монгол улс маань эртний түүхтэй, үлэг гүрвэл сүрэглэн амьдарч явсны ул мөр одоо ч олдож л байдаг. Дэлхийн талыг эзлэн, улс орнуудыг чичрүүлж явсан Их эзэн Чингис хаанаараа ч омогшдог. Хурдан морь, хүчит бөхөөрөө бахараж, өтгөсийг дээдэлж, нялхасыг хайрладаг хүнлэг энэрэнгүй ард түмэн гэдгээр нь бахархдаг.
6
Өнөөдөр та бидний амьдралд бэрхшээл, зовлон шаналал гээд ямар ч асуудал тохиолдож болно. Харин бэрхшээл саад бүрийн цаана таны амьдралыг гэрэлтүүлэх ямар нэгэн сайн сайхан учрал, баярт мэдээ ирэх л болно. Тиймдээ ч монголчууд минь “Зовсны эцэст жаргана” гэдэг үгийг хэлж ирсэн биз ээ. Өнөөдөр хэцүү санагдсан бүхэн маргааш гэхэд таны амьдралын нэгээхэн түүх болон үлддэг. Гагцхүү хүмүүн гэгч, жаргалыг зөв эдэлж, зовлонг туулах хатгүйгээс элдэв буруу үйл хийдэг гэлтэй.
6
Тиймээс зовлон шаналал, саад бэрхшээл, болохгүй бүтэхгүй байна гэдэг юу бодож сэтгэж, амьдралыг аль талаас нь хэрхэн харж байгаагаас шалтгаалдаг болохыг нэгэн гайхалтай хүний бичлэгээр харуулахыг хүссэн юм. Түүнийг дэлхийн сая сая хүн мэддэг бөгөөд тэрбээр бусдаас онцгой төрсөн.
6
“...Бүх зүйлд талархаж яв
Ихийг мөрөөд
Хэзээ ч битгий бууж өг...” хэмээн Ник Вуйчич хэмээх энэ эрхэм сургадаг ажээ. Амьдрал түүнд хатуу хандаж, тэрээр төрөлхийн хөл, гаргүй нэгэн болон энэ хорвоод мэндэлсэн байна. 1982 он арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Австралийн Мелбурн хотод төрсөн тэрээр жирийн хүнээс ондоо харагдавч, хэнээс ч илүү сэтгэлийн хаттай байж, амьдралд бууж өгөөгүй, эхнэр нэг хүүгийн хамт амьдардаг аж. Тэрбээр өдгөө дэлхийн улс орнуудаар аялж, өөрийн нөөц бололцоогоо зөвөөр үнэлж чадвал амьдралын саад бэрхшээл юу ч биш хэмээн олон нийтэд чиглэсэн уулзалт ярилцлага хийж, илтгэл тавьдаг болсон байна. Ийнхүү уншигч таньд түүний нэгэн дунд сургуулийн сурагчдад зориулсан уулзалтын хэсгээс сонирхуулж байна.
5

6
Миний хувьд хэрвээ надад гар, хөл байсан байсан болоосой гээд дахин дахин бодоод байвал ямар ч нэмэр байхгүй. Учир нь ингэлээ гээд надад хэн ч юугаар ч туслаж чадахгүй. Миний амьдралаас олж харсан гол зүйлүүдийн хамгийн эхнийх нь үргэлж талархаж явах. Би 8 настай байхдаа хэзээ ч гэрлэхгүй, хэзээ ч ажилтай болохгүй, хэзээ ч зорилготой амьдарч чадахгүй, эхнэрийнхээ гарыг ч барьж чадахгүй байж ямархуу нөхөр болох вэ гэж боддог байлаа. Өөрийгөө ямар ч хэрэггүй, юу ч хийж чадахгүй гэж бодох нь буруу юм. Би амьдралд хайртай. Маш олон хүмүүс ирээд “Чи яаж ингэж их инээмсэглэдэг юм бэ” гэж асуудаг. Хариуд нь би “Энэ бол маш урт түүх” гэж хэлдэг.
6

6
Би өөрийнхөө амьдралаас олж авсан зарим гол зарчмаа та нартай хуваалцмаар байна. Хэцүү ч гэсэн тэвчээртэй бай. Хэдийгээр би одоо эхнэрийнхээ гарыг барьж чадахгүй ч цаг нь ирэхээр гарыг нь барих л болно. Гэхдээ үүнийг хийхэд гар заавал шаардлагагүй.
6

6
Тиймээ үнэхээр амьдралын утга учрыг жинхэнэ утгаар нь мэдэрч чадсан хүний үг энэ ажээ. Тэр хэдийгээр өөртөө юу байхгүйг мэдэж байгаа ч “Хэрвээ би .... байсан бол” гэдэг үгэнд автаж, болохгүй бүтэхгүй бүхнийг тоочоогүй. Хамгийн гол нь тэр мөрөөдөж чадсан. Мөрөөдөлдөө хүрэхэд маш их тэвчээр, хатуужил түүнд шаардагдсан нь мэдээж. Гэхдээ тэр бууж өгөөгүй. Бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээ түүнээс гарсантай адил хүн бүхэнд сэтгэлийн асар их тэвчээр байдаг. Монголчууд энэ тухай өгүүлэхдээ “ Хүн жаргал даадаггүй, зовлон даадаг” хэмээн хэлж ирсэн. Тиймээс үүнийг уншсан хүн бүхэнд хандаж хэлэхэд амьдралд тань юу ч тохиолдож болно. Гэхдээ тэр бүгдийн цаана аз жаргалын хаалга дэлгэгдэж байдаг юм.
.
Өнөөдөр та хэн ч биш байж болох ч маргааш таны үе ирнэ. Хамгийн гол нь та амьд байна. Хүссэнээ хийх эрх чөлөө, эрүүл саруул бие, бодож сэтгэдэг оюун ухаан байгаа болохоор хэзээ ч битгий бууж өг. Гол нь хайр дүүрэн зүрх сэтгэлээ л битгий гээгээрэй. Бид бие биенээ хайрлах учиртай. Яагаад гэвэл хүмүүс бид энэ дэлхийд үдлээд буцдаг тавилантай шүү дээ. Бусдаас илүү гарч амьдарлаа гээд илүү урт наслахгүй, дутуу амьдралаа гээд гуниж гутрах ч хэрэггүй. Энэ орчлонд уйлж ирсэн. Харин буцахдаа бусдыг уйлуулж орхидог билээ. Тиймээс энэ амьдралдаа эрч хүчтэй байж, бусдыг хайрлаж, бусдад туслаж амьдраасай.
0 comments:
Post a Comment