9:14 PM
0
Үрийн зулай үнэрлэчихээд бяцхан үрээ нууж бөөн шуугиан, хэл аманд өртөөд байсан дуучин Ану хэсэг чимээгүй байсны эцэст Хятадын Ченду мужид болсон “Fashion Asia 2013” awards-д оролцжээ. Тэрбээр “Fashion Asia 2013” awards-ын Азийн шилдэг загварлаг дуучин номинацид оролцож, төгсгөлийн шатанд шалгарч үлдсэн байна.
Дуучин бүсгүй азийн наадамд “Modalita” дэлгүүрийн хувцсаар гоёсон бөгөөд сүүлийн үеийн загварын чиг хандлагад нийцүүлэн хувцасласнаараа ийнхүү амжилтад хүрчээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед өөр өнгийн тод хувцсыг хослуулан өмсөх мода дэлгэрээд байгаа бөгөөд энэ өвлийн гутлын коллекциуд хоёр өөр өнгөтэй гарч байгаа нь олны сонирхлыг татаад байгаа.
Дуучин Ану энэ талаар хэлэхдээ “Гутал хувцсаа зохицуулаад өнгө дагуу өмсөхөө болиод удаж байна шүү дээ. Харин ч өөр өөр өнгийн хувцсыг хамт өмсөх нь хувцсыг илүү тодотгож өгдөг. “Fashion Asia 2013” awards-д ер нь өнгө дагуу хувцасласан хүн харагдаагүй. Одоо нэгэн хэвийн байхаа больсон шүү” гэсэн байв.

Ямартай ч хар багаасаа “Өнгөт үрэл” хэмээн нэрлэгдэж, хотын гудамжаар ч гял цал гуталтайгаа явдаг гэх шүүмжлэлд өртөөд байсан Ану маань загварлаг дуучин болохоо баталлаа.

0 comments:

Post a Comment