10:34 PM
0
LVA Entertainment-ийн шинэ бүтээл "Facebook од" инээдмийн уран сайхны киноны шинэ poster дэлгэгдлээ. Энэ удаад киноны гол дүрийн эрэгтэйчүүдийг онцолсон байна. Киноны постерууд гарсан цагаасаа эхлэн онлайнаар шуугиан тариад байгаа бөгөөд энэ удаагийн poster ч мөн адил шуугиан тарих шинжтэй.

Киноны продюсераар Д.Лхагва ажиллаж байгаа бол найруулагчаар Ө.Мөнх-Эрдэнэ ажиллаж байна. Киноны гол дүрүүдэд Mixx хамтлагийн гишүүн О.Гүнчин-Иш, Луйврын хот киноны найруулагч Г.Анхбаяр, дуучин С.Зоригбаатар, Оюутны нууц амраг киноны гол дүр Н.Мөнхсоёл болон extacy хамтлагийн Б.Ариуннаран нар тоглосон байна.

Facebook од киноны талаар бусад мэдээллийг эндээс үзнэ үү.

0 comments:

Post a Comment