8:11 PM
0
"Gangnam Style" дуугаараа тэсрэлт хийн дэлхий дахинд өөрийгөө таниулж чадсан дуучин бол PSY.  Түүний "Gangnam Style" дуу нь өнгөрсөн онд гарсан даруйдаа дэлхий дахинаа олны анхаарлыг татаж “YouTube” сайтад 1.8 тэрбум  хандалтыг авч байсан юм.  Өөрийн гэсэн өвөрмөц имиж уран бүтээлээрээ ялгарч чаддаг  тэрбээр  өнгөрсөн дөрөвдүгээр сард  "Gentleman" дуугаа гаргасан нь мөн л өндөр амжилтыг авчирсан.

"Gentleman" дуу гарсаны дараа 24 цагийн дотор тус клипийг 38 сая хүн үзэж байсан.  Харин одоогийн байдлаар "Gentleman" дууг 577 сая хүн үзжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт “YouTube” сайтаас шалгаруулсан бүхий л цаг үеийн хамгийн их хандалт авсан дуунуудын жагсаалтад PSY-ын  энэхүү дуу долдугаарт бичигдсэн байна.

Анх гарч ирсэнээсээ хойш тасралтгүй уран бүтээл хийсээр байгаа PSY ирэх арванхоёрдугаар сарын 20-24-нд Өмнөд Солонгост тоглолт хийж фенүүддээ бэлэг барихаар болжээ.  "Midnight Gymnastic" хэмээх тус тоглолт нь түүний өнгөрсөн дөрвөн сард хийсэн "Happening" тоглолтын дараа хийж буй анхны бүрэн хэмжээний тоглолт юм.

PSY-ын  өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн "Happening" тоглолтод 50 мянга гаруй фен нь цугларсан бөгөөд “YouTube” сайтаар  шууд дамжуулан гаргасан уг тоглолтыг нь дэлхий дахинаа 150 мянган хүн үзсэн байдаг.

Тэрбээр шинэ тоглолтдоо хуучны шилдэг бүтээлүүдээсээ гадна хэд хэдэн шинэ уран бүтээлээ толилуулах юм байна. Мөн тэрбээр Америкийн алдарт “Aerosmith” хамтлагын дуучин Steven Tyler-тай хамтран уран бүтээл хийхээр болжээ.


0 comments:

Post a Comment