5:40 PM
0
Доорх бичлэгийг үзсэний дараа чанамал хиам идэх таны хүсэл буурч магадгүй аж . Уг хиамыг Оросын нэгэн махкомбинатад хэрхэн яаж үйлдвэрлэж байгаа талаар цухасхан харуулсан энэхүү бичлэг ойрын өдрүүдэд интернетэд шуугиан тарьж байна.

Энэ бичлэг олон нийтийн сүлжээ хуудсуудаар тархан, хэрэглэгчид идэвхтэй маргалдаж байгаа аж . Зарим нь байж боломгүй заваан юм гэж байхад нөгөө хэсэг нь байдаг л зүйл гээд огт тоохгүй маягийн.

Чанамал хиамны гол орц болох ягаан өнгийн нухашийг тэндхийн ажилтнууд шууд шалан дээрээс хүрздэн савлаж байгаа бөгөөд дараа нь тэртэй тэргүй өндөр хэмд чанагддаг юм чинь огт аюулгүй хэмээн үзэж байна. Хэдий тийм ч энэхүү бичлэгийг үзсэн хүмүүсийн олонхийн дур хүсэл буурсан бололтой.

0 comments:

Post a Comment