9:18 PM
0
Поп дуучин  Лэди Гага  “Аrtpop” гурав дахь цомгоо ирэх  арваннэгдүгээр сарын 11-нд  худалдаанд гаргахаар товоо зарлаад байгаа билээ.  Тэрбээр хэдхэн хоногийн өмнө цомгийнхоо ковер зургыг гаргасан юм.   Харин энэ удаад тэрбээр цомогтоо багтсан дуунуудынхаа жагсаалтыг  гаргасан байна. Түүний “Аrtpop” цомог нь 15 дуунаас бүрдсэн  бөгөөд тэрбээр цомгоо хамгийн түрүүнд Герман улсад гаргахаар төлөвлөжээ. Мөн тэрбээр цомгын хамгийн эхний сингли болох "Aura" дууныхаа аудио видеог  гаргасан байна. "Aura" дуу нь  түүний тоглосон “Machete Kills” киноны   дуу юм. Лэди Гага “Аrtpop” цомогтоо  реппер R Kelly, Twista болон T.I., Too $hort  гэсэн уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ.  Тэрбээр цомгынхоо эхний уран бүтээл “Applause”  дуугаа клипжүүлэн өнгөрсөн наймдугаар сарын 12-нд гаргаж үзэгч фенүүдийнхээ хүртээл болгосон бөгөөд  өдгөө уг клипийг нь 80,8 сая хүн үзжээ. 
Лэди Гага "Aura"

Г.Даша

0 comments:

Post a Comment