4:28 PM
0
АНУ-тай холбоотой дуулиан үргэлжилсээр, өргөжин тэлсээр байна. Хамгийн сүүлд буюу өчигдөр л гэхэд тус улсын Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах албаныхан “Yahoo” болон  “Google”-ийг холбодог мэдээллийн холбоосуудыг хакердсан талаар мэдээлэл “The Washington Post”-оор цацагдлаа. Ингэснээрээ тэд интернэтийн “аваргууд”-ын дотоод сүлжээнээс өдөр бүр сая сая мэдээллийг татаж авч байжээ. Харин тус албаны дарга генерал Кет Александр энэ мэдээллийн талаар “Bloomberg”-т тайлбар хийхдээ энэ хоёр компанийн сүлжээнд нэвтрээгүй гэсэн байна. Тэрээр “Бидэнд эдгээр компанийн сүлжээнд нэвтэрч, мэдээлэл авах эрхзүйн боломж байхгүй” гэжээ. Гэхдээ энэ нь уг мэдээлэлд няцаалт болж чадахгүй байгаа юм. Учир нь, Үндэсний аюулгүй байдлын албаныхан тэдгээр компанийн серверт шууд нэвтрээгүй ч мэдээллийн төвүүдэд нь холбосон кабль болон бусад сүлжээгээр мэдээллийг татсан байх боломж харагдаж байгаа аж. Энэ зуур мөн л дээрхтэй ижил тагнаж чагнасан шалтгаанаар АНУ болон түүний гол холбоотнуудын хооронд үл итгэлцэл, таагүй байдал үүсээд байгаа бөгөөд ирэх долоо хоногт Германы тагнуулын албаны удирдлагууд асуудлыг нэг тийш болгохоор Вашингтоныг зорих гэж байгаа юм.

0 comments:

Post a Comment