7:39 PM
0
“Дижитал” хамтлагийн дуучин Баавар буюу Ш.Батбаярыг  өнгөрсөн гурван сард ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид хоригдож байхад нь гал гарч түүний биед асар их түлэгдэлт үүссэн билээ. Тухайн үед дуучин маань мэдээлэл хийж  энэ галын хэргийг гадны оролцоотой гэж хэлж байсан ч хууль хяналтынхан шалгаж үзээд өөрийг нь гал гаргасан гэж тогтоосон.  Хүн гэдэг алдаж онохийн алийг тэр гэхэв.

Ямартай ч тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эрүүл болсон ч тэр хэмжээний хүнд хэлбэрийн түлэгдэлт эдгэхдээ ямар байх нь тодорхой. Түүний түлэгдсэн арьс нь хумигдан эдгэж, тэр дундаа гарынх нь арьс маш хэцүү байдалтай байгаа аж. Тиймээс хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд үүнд нь багагүй мөнгө хэрэгтэй юм. Түүнд нь Монголын хип хоп хамтлагууд бүгд нэгдэж хандивын тоглолт хийхээр болжээ. Одоогоор тоглолтын тов тодорхой болоогүй ч бэлтгэл ажилдаа орсон гэнэ.

0 comments:

Post a Comment