9:27 PM
1
Солонгос “савангийн дууриуд”-ыг эсэргүүцэж суулт зарлах гэнэ
Монголын кино урлагийн залуу уран бүтээлчид үзэгч олны оюуныг “угааж”, тулга тойрсон сэдэвтэй Солонгосын олон ангит кинонуудыг телевизийн суваг болгоноор гаргахыг эсэргүүцжээ. Түүгээр ч үл барам, эсэргүүцлийн суулт зарлахаар шийдээд байгаа дуулгалаа. Тэдний нэг болох найруулагч Б.Таванбаяр өөрийн цахим хуудсандаа энэ тухай бичсэн зар бүхий зургаа оруулж “Хэдэн жилийн өмнө Солонгосын одод гэгдэх 100 гаруй жүжигчид, уран бүтээлчид "БНСУ-ын телевизийн сувгуудаар гарах гадны кинонууд 70 хувийг нь эзлэж байна" хэмээн эсэргүүцэн суулт зарласны хүчинд энэ харьцааг эсрэгээр нь өөрчилж чадсан.
Одоо Солонгосын телевизүүдээр 70 хувьд нь Солонгос кино гардаг! Жил бүрийн арванхоёрдугаар сарын 28-нд Дэлхийн кино урлагийн мэндэлсэн өдөр гэж тооцогддог. Би энэ өдөр ийм уриатай суулт хийнэ. Дэмжих хүмүүс байвал нэгдээрэй! Дэмжиж байвал энэхүү уриаг хэвлээд зургаа ПОСТ хийцгээгээрэй. Аливаа улс үндэстэн оршин байхуйн гол үндэс бол Эх хэл, Их түүх, Эгнэшгүй соёл маань юм шүү” хэмээн бичжээ.
Р.Есүй

1 comments:

  1. WHAHAHAH GOTSOO TA NART MINII YU UZEH YAMAR HAMAATAIN HAHAH :))

    ReplyDelete