12:45 AM
0
Америкийн реалити шоуны од, 32 настай Ким Кардашиан охиноо төрүүлснээс хойш 5 сар өнгөрч байгаа бөгөөд жирэмсэн болоод нилээдгүй жин нэмсэн билээ. Ким төрснөөсөө хойш дасгал сургуулилт хийн, аткинс хэмээх алдартай хоолны дэглэмийг барьж,  шаргуу хичээсний ачаар 15 кг турж чадсан тухайгаа өнгөрөгч долоо хоногийн эхээр твиттердээ мэдээлж байсан. Харин өнөөдөр  тэрээр  өөрийн цагаан секси bikini-тэй зургаа instagram-даа нийтэлжээ.
Жирэмсэн байхдаа тэрээр гэр бүлийн нэгэн реалити ТВ шоуны үеэр таргалж, биед нь өөрчлөлт орж байгаад үнэхээр дурамжхан байгаа тухайгаа, мөн төрөнгүүтээ хурдан  эргэж жиндээ орно хэмээн ярьж байсан билээ. Тэрээр “Би хамгийн секси ээж байх болно. Би Playboy-д тоглох юмуу, нүцгэн зураг авалтад оролцоно” гэж дүү нартаа хэлж байжээ.

0 comments:

Post a Comment