9:28 PM
0


"Оскар"-ын шагналт жүжигчин Натали Портман Marie Claire-д зургаа авахуулж, ярилцлага өгчээ. Түүний нөхөр, балетын багш Бенжамин Мильпе Парисын Paris Opera Ballet-д шилжин ажиллахаар болсон тул ойрын хугацаанд хүүхдийнхээ хамт Францын нийслэлийг зорих болсноо ихэд олзуурхан ярьжээ. Тэрбээр одоо амьдарч буй Нью-Йорк хотыгоо "Урлагийг худалдаж авдаг болохоос урлагийг бүтээдэггүй газар" гэж тодорхойлсон байна.
"Тийм ээ, ирэх жилийн сүүлчээр бид эндээс нүүнэ. Одоо ч гэсэн очоод амьдарчихмаар хамгийн содон газар бол Парис хот. Урлагийн жинхэнэ төв нь. Тэнд очихоор ямар мэдрэмж төрдгийг та ойлгож байгаа биз дээ? Нью-Йорк бол урлагийг худалдаж авдгаас биш урлагийг бүтээдэггүй шиг санагддаг. Бен намайг Парис руу явья гэхэд би үнэхээр их баярласан. Бүгд л тэнд амьдрахыг мөрөөддөг биз дээ" хэмээн Натали Портман ярьсан байна.
Мөн түүнд сүүлийн үед ямар дүр санал болгож байгааг лавлахад "Бүх еврей бүсгүйчүүдийн дүрд намайг л тоглох ёстой гэж боддог юм байх даа. Еврей дүр л их санал болгож байна. Одоо Мила Кунис, Скарлетт Йоханссон гээд сайхан жүжигчид байхад надад л өгөөд байх юм. Би Скарлеттаас илүү еврей төрхтэй харагддах юм байх даа" гээд  Портман инээмсэглэжээ.
Портман Израиль төрсөн, еврей гаралтай бүсгүй. Түүний жинхэнэ нэрийг Натали Хершлаг гэдгийг уншигч та мэдэх биз ээ. Одоо ч тэрбээр АНУ, Израилийн давхар иргэншилтэй байдаг юм. 
Портманы Marie Claire-д авахуулсан зургуудыг сонирхоно уу.
Р.Гэгээ 



0 comments:

Post a Comment