11:09 PM
0


Дуучин Кэти Перри  ирэх 2014 онд алдарт “Cover Girl” брэндтэй хамтран ажиллахаар болсон байна. Сарын өмнө  “Roar”  дуугаа гарган АНУ болон олон орны хөгжмийн чартуудыг тэргүүлээд байсан дуучин  Кэти Перри алдарт “Cover Girl”-ын 2014 оны Хаврын бүтээгдэхүүний  нүүр царай болох нь ээ.  Энэ нь Кетигийн хамгийн анхны гоо сайхны компанитай хийж байгаа албан ёсны гэрээ юм. Америкийн алдарт “Cover Girl” брэнд нь “Procter & Gamble” компанийн дор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд анх 1961 онд гоо сайхны цэвэрлэгээний бүтээгдэхүүнээрээ гарч ирж байсан юм. “Cover Girl”-той өмнө нь дуучин Janelle Monáe, Тэйлор Свифт болон  Пинк нар хамтран ажиллаж байсан юм.  

0 comments:

Post a Comment