10:27 PM
0
Холливудын алдарт жүжигчин Том Круз “People сэтгүүлд  ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг сонирхуулж байна.
6
-Амьдралынхаа туршид хүндхэн байдалд орж байв уу?
-2012 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр нэгэн сэтгүүлч “Та Николь Кидманыг үгүйлж байна уу” гэсэн юм. Би “Николь Кидман гэдэг хүнийг танихгүй” гээд хариулчихсан. Түүнээс болж, олны өмнө өөрийгөө ч тэр Николь Кидманы нэр хүндийг унагаасан асуудал үүссэн дээ. Дараа нь “Кейти Холмс, долоон настай Сури нараа тэгвэл Николь шиг санахгүй л байгаа биз дээ” гэж асуухад ямар хэцүү байсан гээч. Машиндаа орж ирээд яг яах эсэхээ мэдэхгүй байсан. Би Никольд хайртай байсан. Харин Кейти Холмст хайртай байсан шиг хайрлаагүй юм шиг байна.
6
-Кейти Холмсийг өөрийнхөө болгохын тулд олны өмнө орилж байсныг санаж байна. Яагаад салсан юм бэ. Нэг бол эмэгтэй хүнтэй таваас дээш жил хамт амьдарч чаддаггүй юм уу?
-Зөв таалаа. Би их уйдамтгай нэг үгүй бол аялагч нэгэн байх. Өдөр болгон адал явдлыг хайсаар байгаад эцэст нь юу ч үгүй хоцордог аялагч шиг. Аль эсвэл амьдралаас айдаг нэгэн байх. Би амьдрал эхлэх болгондоо л цэх шулуун байхыг хүсдэг ч нэг л муруйгаад байна даа.
6
-Та амьдралынхаа турш таван эхнэр сольсон. Хэрвээ бүх эхнэрийг чинь нэг өрөөнд оруулаад, дараа таныг оруулбал яах бол. Нэгийг нь л үнс гэвэл хэнийг үнсэх вэ?
-Бүх хувцсаа тайлаад гудамжаар явж байгаа юм шиг л ичих байх. Яагаад гэвэл би бүгдэд нь хайртай учир. Нэгийг нь үнс гэвэл Кейти Холмсийг л үнсэх байх.
6
 -Зарим нэг нь таныг тэнэг гэнэ дээ?
-Магадгүй. Миний танд ярьсан тайлбар ч гэсэн утгагүй шүү дээ. Бодит амьдралтай нийцэхгүй байж магадгүй. Нэг зүйлийг хэлэхэд, тэдэнд би таалагдахаа больсон ч ер нь хэнд хамаа байна аа.
6
-Таны амьдралыг сонирхолтой болгосон хүн бий юу?
-Зөнч эмгэн миний амьдралыг сонирхолтой болгосон. Би 2003 онд олон улсын хүмүүнлэгийн тусламжийн багтай Африкийн Уганда улсад ажилласан юм. Тэгэхэд зүүн нутгийн Кадуядафуй тосгонд нэгэн зөнч эмгэн байлаа. Тэр надад хандан “Чи энэ цаг үед тохирохгүй. Чамайг энэ цаг хугацаанд өөр нэгэн авчирч. Тэгэхээр буц” гэсэн юм. Би өглөө босохдоо өөрийгөө арай өөрөөр хардаг болсон.
6
-Та надтай ярилцах хугацаандаа магадгүй гэдэг үгийг таван удаа давтлаа. Давталт болгонд 100 ам.доллар өгч чадах уу?
-Та намайг магадгүй гэж хэлүүлэх гээд байна уу. Үгүй шүү. Би энэ ярилцлагыг дуустал олон давтсан үгээ дахин оролцуулан ярихгүй. Мөнгө өгөхийн тухайд сайн бодох хэрэгтэй шүү. Би хэрвээ нөгөө олон давтсан үгээ дахин хэлэх юм бол түүнтэй нийлээд та надаас 600 ам.доллар ав.
6
-Таны хувьд мөнгө хэрхэн үнэлэгдэх вэ?
-Үнэлэгдэхийн тухайд хэнд ч өндрөөр үнэлэгдэнэ. Та бид мөнгөний төлөө амьдарч байгаа. Харин дэлхийн баячууд мөнгийг өөрийнхөө төлөө амьдруулж чадаж байна. Бид тооны ард байрлах тэгээрээ ялгардаг учир нийгэмд үнэлэгдэж байгаа юм.
6
-Мөнгө хулгайлж үзсэн үү. Ер нь тийм бодол төрж байсан уу?
-Хэнд ч тийм бодол төрнө. Гэвч надад тэр хэмжээний мөнгө бий. Тэгэхээр би хулгайлахгүй. Хэрэв би ядуу байсан бол хулгайлж болох юм. Хэн нэгэн эрхмийн хэлсэн үг байдаг шүү дээ. Боломжийг ашигла, үгүй бол чи үхнэ гэж сайхан үг байна шүү дээ.
6
-Та өөрт тохиолдсон боломжоо хэрхэн ашигласан гэж үздэг вэ?
-Заримдаа олон сайхан боломжийг харахгүй, мэдрэхгүй өнгөрдөг. Гэхдээ би сая сая боломжоос мянга гаруйг нь л ашигласан байх. Хүүхнүүд их ярих дуртай. Тэд сайн эртэй учирвал, ирээдүйн амьдралаа баталгаатай боллоо гэж боддог. Үгүй шүү дээ, та нар өөрсдөө амьдралын баталгаатай байсныхаа дараа эр хүнтэй илүү олон жил сайхан амьдрана. Нэг нь хичээхээр нөгөө нь хойш татахаар амьдралд урагш хөдлөхгүй байгаа юм. Бас ухаанаар сая сая боломжийг ч атгаж болно гэдгийг залуус минь ухамсарлах хэрэгтэй.
6
-Хамгийн гайхалтай боломж чинь кино урлаг уу?
-Тийм. Би кино урлагт хайртай. Түүний ачаар олон сайн зүйлийг олж, мэдэрсэн. Кино бол хамгийн төгс урлаг. Бүтээгдэж байгаа дийлэнх кино сайхан төгсгөлтэй байдаг. Тэгэхээр киноноос сайн сайхан бүхнийг өөртөө тусгаж авах хэрэгтэй. Энэ бол киноны баримтлах хамгийн гол зарчим юм. Би одоо 51 настай. Миний амьдралд гарч ирсэн хамгийн, бүүр үгээр илэрхийлэхийн аргагүй том боломж минь бол хайр.
6
-Зарим жүжигчний ёс бус үйлдэл шүтэн бишрэгчдэд нь нөлөө үзүүлдэг, энэ тал дээр?
-Санал нэг байна. Миний тоглосон киног үздэг хүмүүс тийм авир гаргахгүйд нь баяртай байдаг. Мөн би ч гэсэн олны дунд биеэ зөв авч явдаг. Би хэрвээ олны өмнө хар тамхи хэрэглэлээ гэж бодъё. Тэгтэл миний үнэнч шүтэн бишрэгчид үүнийг хүндхэн хүлээн авна. Зарим нэг нь хар тамхи татаж үзнэ. Олны танил хүмүүс чинь нийгэмд хүчтэй нөлөө үзүүлдэг. Тэд ямар нэгэн уриалга гаргавал тэр нь хялбархан дэмжигддэг юм. Улстөрчдөөсөө илүү нэр нөлөөтэй гэж хэлж болно. Би заримдаа америкчууд хэтэрхий нэг замаар яваад байна уу даа гэж боддог. Бидний амьдарч байгаа нийгэм маань хэтэрхий хуульжсан. Энэ нь цагаач иргэдэд таалагддаггүй юм.
6
-Тэгвэл яах ёстой юм бэ. Үндсэн хуулиа шинэчилнэ гэж үү?
-Энгийн хуулийг хэтэрхий нарийн болгохгүй байх хэрэгтэй. Гадныхан биднийг энгийн асуудал үүсгэсэн хэрэгт өндөр ял оноодог гэдэг шүү дээ. Гэхдээ бид хүний эрхийг дээдэлдэг. Улстөрч чинь их хүнд ачаа үүрдэг. Харин жүжигчин байсан нь дээр. Улс төр бидний амьдралд хамаагүй гэж ойлгож болохгүй. Миний амьдралд чухал нөлөө үзүүлнэ. Би сонгуульд идэвхтэй оролцдог. Лос Анжелос мужийн хүндэт иргэн шүү дээ.
6
-Алдартай хүмүүс хоорондоо уулзахаар паппарациуд салахгүй биз?
-Тиймээ. Би тэднийг ажлаа хийж байна л гэж үздэг. Хэрэв би гэрэл зурагчин байсан бол тэдэнтэй адилхан байна. Би элдэв асуудал гаргадаггүй болохоор гэрэл зурагчид намайг нэг их дагадаггүй. Эхнэрээсээ салсны дараах амьдралыг минь мэдэхийг хүссэн паппарациуд нэг хэсэг хэцүүхэн байдалд орулсан. Гэртээ ирээд зурагт үзэхээр Том Круз тэрэнтэй унтлаа хэвтлээ, тэрний гэрээс гараад явлаа, түүний гараас хөтөллөө, тэр хоёр шинэ хосоо баталж хос бөгж авлаа гэх хэнд ч хэрэггүй мэдээ орон даяар цацагдаж байдаг. Би нэг түүхийг өгүүлэхэд, 1993 он байх. Би зургийн аппаратыг нь булааж аваад шидчихсэн юм. Дараа нь түүнээс уучлалт гуйж, хохирлыг нь барагдуулсан. Гэрэл зурагчин эвдэрсэн зургийн аппаратаа одоо хүртэл тэр хэвээр нь хадгалдаг гэсэн. Салсны дараа энэ авираа олон гаргахыг хүссэн ч охиноо бодоод тэвчдэг байсан. Бас миний амьдрал хүмүүст яагаад ийм их сонин байдаг нь гайхмаар санагддаг. Тэд миний талаар мэдлээ гээд ямар ашигтай юм бэ гэдэг асуултыг та бүхнээс асуумаар байна.
6
-Таны яриа бүр аавын төрх олжээ. Нэг л ухаарал хайрлах янзтай?
-Тэгэж санагдсан бол сайн л байна.
6
Б.Дэлгэрцэцэг

0 comments:

Post a Comment