-Тийм шүү. Та надаас асуулт асуух хэрэгтэй болчихлоо. Жаахан албаны санагдаад байх юм. Би сэтгүүлүүд дээр гарсан ярилцлага унших дуртай. Учир нь хэн нэгэнтэй 20 минут ярилцаад суухдаа үзэн ядуулж суухыг хүсдэггүй. Тиймээс би илүү сайн ярилцлага өгөхийн тулд өдөр бүр ярилцлага уншдаг. Зарим нэг хүмүүс миний өдөр бүр хийдэг зүйл гээд тоодоггүй ч би хувьдаа ярилцлагад их ач холбогдол өгдөг.
-Хүмүүс ярилцлага өгөхдөө ямар ханддаг гэж?
-Жишээлбэл, би бусдын өөдөөс хараад бохь зажлахыг хэзээ ч зөв зүйл гэж боддоггүй. Гэсэн хэдий ч заримдаа би бохио мартаад хүмүүстэй уулздаг. Тэгээд л бохио залгихаас өөр арга үлддэггүй шүү дээ. Би бохь зажилж бусадтай ярилцахыг хамгийн бүдүүлэг гэж боддог. Мөн нүдний шил зүүх хэрэггүй газар шилтэйгээ сууж ярилцлага өгч байгаа хүмүүс их муухай харагддаг.
-Чи яг одоо ямар зүйл дээр толгойгоо ажиллуулж байна вэ?
-Надад хийхийг хүссэн олон зүйл байна. Би яг одоогоор “House at the End of the Street” кинонд тоглохыг хүсч байна. Би энэ киноны ямар ч хамаагүй нэг дүрд тогломоор байна. Энэ киноноос илүү намайг солиоруулсан кино байхгүй. Энэ нөхцөл байдлаа ойлгуулж кино найруулагчид нь захидал илгээх бодолтой байгаа. Эсвэл гэрийнх нь үүдэнд надад ямар нэгэн дүр өгтөл нь унтах хэрэгтэй юм болов уу. Үнэндээ яг юу хийх ёстойг би сайн мэдэхгүй байна.
-Түүнийг ч их айлгах байх даа?
-Би мэдэж байна. Энэ нь намайг галзуурсан мэт харагдуулж байгаа байх. Надад энэ киноны дүр л хэрэгтэй байна. Би түүний утас уруу 12 удаа залгасан.
-Өөрийнхөө төлөө ингэж явж байгаа чинь сайшаалтай хэрэг. Гэхдээ түүн рүү залгах хэрэггүй байх?
-Түүн рүү захиа илгээсэн нь дээр гэж үү.
-Тэгэлгүй яахав?
-Үүдийг нь зөөлхөн тогшиж захиагаа үлдээгээд “таны хүссэн цагт би таньтай уулзах болно” гээд л хэлчих.
-Кинонд дүр бүтээхдээ юуг анхаардаг вэ?
-Би ямар нэгэн зүйлийг төлөвлөх дуртай. Ямар кинонд тоглох нь надад тохирох, тохирохгүй гэдгийг сайн төлөвлөх хэрэгтэй. Ямар ч зүйлийг төлөвлөж сурсан хүнд амжилт өөрөө ирдэг гэж би боддог.
-Чамайг гутаан доромжлох зорилготой мэдээ материалыг уншихад ямар санагддаг вэ?
-Ихэнх нь хар мэдээллүүд байдаг. Энэ бол урлагийн үнэн цэнэ гэж би боддог. Би чадна гэдгээ мэддэг учраас юунаас ч шантардаггүй. Таныг асуусан болохоор л хариуллаа шүү. -Чи заавал хариулах шаардлагагүй шүү дээ. Зүгээр л би мэдэхгүй гэж хариулахад болох байсан. -Үгүй би худлаа хэлэхийг хүсэхгүй байна. Хүмүүст осол болоогүй байхад осол гарсан гэж худлаа хэлэх ямар аймшигтай билээ.
ЖЕННИФЕР ЛОУРЕНСИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД:
-Долдугаар ангид байхдаа хамгийн чалчаа сурагчаар шалгарч байжээ.
-Ахлах сургуульд байхдаа хөгжөөн дэмжигч охидын багийн ахлагч байв.
-14 насандаа Нью-Йоркод анх зочилжээ.
-Түүний гэр бүл морьны фирмтэй байсан бөгөөд хамгийн анх “Маффин” хэмээх одой морь унасан байна.
-Тэрбээр хоккей, сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байв.
-Женнифер аавынхаа талаас 50 жилийн дараа төрсөн анхны охин аж.
-Ахлах сургуулиа хоёр жилийн өмнө суралцаж төгсчээ.
-Жүжиглэж эхлэхээсээ өмнө эмч болохыг хүсдэг байжээ.

0 comments:
Post a Comment