11:08 PM
0
Италийн дээд зэрэглэлийн тансаг брэнд “Dolce & Gabbana” эрчүүд болон эмэгтэйчүүддээ зориулсан  “The One” сүрчигнийхээ шинэ компанит ажилдаа оржээ. “The One” эмэгтэй сүрчгийг хамгийн анх 2006 онд гаргаж байсан бөгөөд 2008 оноос эрэгтэй сүрчгийг гаргах болсон билээ.  Энэ удаагын компанит ажлын хүрээнд “The One” сүрчгийн нүүр царайгаар жүжигчин Matthew McConaughey болон Scarlett Johansson нарыг сонгосон байна.

“The One” сүрчгийн зураг авалтанд алдарт гэрэл зурагчин Peter Lindbergh-ийг хөлсөлжээ.  Сүрчигний зар сурталчилгааны утга агуулга нь 1960-аад оны үеийг харуулах юм байна.  28 настай залуу жүжигчин Johansson хайрын эрж хайж буй бүсгүйн дүрд тоглох бол өдгөө 44 настай Matthew McConaughey сонин хэвлэлийнхэн болон  бүсгүйчүүдийг араасаа гүйлгэсэн Холливуудын нэрд гарсан одын дүрийг бүтээх аж. Алдарт загвар зохион бүтээгчид болох  Domenico Dolce болон  Stefano Gabbana нар шинэ зар сурталчилгааныхаа талаар “Бид энэ шинэ төслөөрөө байгалийн дүр төрх, жүжигчдийн гоо үзэсгэлэн тодруулан харуулах болно. Үүнийг ганцхан Peter Lindbergh л хийж чадна. Мөн Скарлеттын хувьд бол тэр  тайван дөлгөөн хирнээ дур булаам эмэгтэй. Тэр маш эмэгтэйлэг.  Түүний нүд болон түүний инээмсэглэл гэнэн хонгор төрхийг бүрдүүлдэг. Мөн Мэттью бол их чадварлаг жүжигчин.  Түүний нас хэдий явж байгаа ч тэр маш сайхан харагддаг” гэжээ.

А.Зул



0 comments:

Post a Comment