10:15 PM
0

Жүжигчин Кейти Холмс нөхөр Том Крузээс салснаас хойш түүний хайр дурлалын амьдрал чимээгүйхэн байв.  Харин сүүлийн өдрүүдэд түүний хайр дурлалын амьдрал нилээн сонирхолтой байгаа бололтой. In Style сэтгүүлийн эх сурвалжид мэдээлснээр, түүнийг жүжигчин Жейми Фокстой болзож байгаа гэж мэдээлжээ. Хосууд уулздаг болоод  2 сар гаруй болж байгаа бөгөөд  Кейтигийн Нью-Йорк дахь гэрт хамтдаа цагийг өнгөрөөдөг болжээ. Мөн киноны зураг авалтын үеэр Жеймигийн байрлаж байсан  Trump Soho буудлаас түүний жолооч Кейтийг  гэрт нь хүргэж өгсөн гэж буудлын ажилтан хэлжээ.
45 настай жүжигчин Жейми Фокс сүүлийн үед нэр холбогдоод буй Кейтигийн тухай Entertainment tonight-д хэлэхдээ: Бид хоёр болзоогүй. Энэ бол 100 хувь худлаа мэдээлэл. Бид буяны үдэшлэгийн үеэр бусад хүмүүсийн л адил хамтдаа бүжиглэсэн. Үнэндээ энэ нь надад хачин л санагдаж байна” гэжээ.

0 comments:

Post a Comment