12:41 AM
0

Transformers-ын найруулагчийг зургийн талбай дээр зоджээ
Уран зөгнөлт Transformers цувралын дөрөв дэх хэсгийн зураг авалт дээр ажиллаж буй америкийн найруулагч Майкл Бэйг шууд зургийн талбай дээр нь зодсон хэрэг гарчээ.
Үл таних хоёр этгээд найруулагч руу хүрч ирэн, түүнийг дээрэмдэхийг оролдсон байна.  Энэ үед түүнд хэн ч тусалж амжсангүй хэмээнUSA Today-д мэдээлжээ.
Зөгнөлт, адал явдалт уг киноны ээлжит зураг авалт Хонконгт явагдаж байсан бөгөөд ажилдаа улайран завгүй байсан найруулагч руу орон нутгийн хоёр оршин суугч дөхөж ирэн дээрэмдэхийг оролдсон аж. Бүх зүйл нүд ирмэхийн зуур болж өнгөрчээ.
Гэмт этгээдүүд ах дүү хоёр байсан ба нэг нь Бэйгээс 13 мянган доллар нэхэн, нөгөөх нь найруулагчийн нүүр рүү хэд хэд цохиод авсан байна. Азаар, зураг авалтын багийнхны нэг нь цагдаа дуудаж амжжээ. Ингээд хоёр этгээдийг баривчлан, Майкл Бэйг эмнэлэгт хүргэх гэсэн боловч тэрээр татгалзсан аж.

0 comments:

Post a Comment