11:10 PM
0

Их Британийн “Нeat” сэтгүүлээс жил бүр Британийн 30-аас доош насны хамгийн баян олны танил хүмүүсийн жагсаалтыг гаргадаг юм. Тус жагсаалтаар хамгийн өндөр  ашиг орлогтой ажилласан  Британийн хамтлаг, дуучин, жүжигчин, телевизийн уран бүтээлчийг шалгаруулдаг байна. Энэ жилийн хамгийн баян оддын жагсаалт энэ сарын 22-нд гарч, уг жагсаалтыг “One Direction” хамтлагын залуус тэргүүлсэн байна. Тэд өнгөрсөн жил нийтдээ 95.7 сая ам.долларын ашиг орлогтой ажиллажээ.  Харин Британийн хамгийн баян залуу оддын жагсаалтын  хоёрт  Harry Potter киногоороо алдартай жүжигчин Daniel Radcliffe 90.6 сая ам.долларын ашиг олсон бөгөөд  Британийн хамгийн их ашиг орлоготой ажилласан  залуу хувь хүнээр  шалгарчээ.   Мөн  Британийн хамгийн баян залуу уран бүтээлчдийн жагсаалтын эхний тавд жүжигчин Robert Pattinson 71.2 сая ам.долларын орлоготойгоор, мөн Keira Knightley  60.1 сая ам.долларын ашигтайгаар, Emma Watson 45 сая ам.долларын ашигтайгаар тус тус оржээ.  Мөн тус жагсаалтанд энэ жилээс залуу DJ Calvin Harris шинээр орсон байна.  Тэрбээр өнгөрсөн жил нийтдээ 35.8 сая ам.долларын ашиг олжээ.  Түүнчлэн уг жагсаалтанд дуучин Jessie J, жүжигчин Rosie Huntington-Whiteley болон “Хүн аалз” киноны од Аndrew Garfield нар шинээр багтжээ.

0 comments:

Post a Comment