8:40 PM
0
Цаг өнгөрөх тусам бидний өдөр тутмын хэрэглээ болсон ухаалаг утаснууд илүү их боломж бололцоо, хүч чадалтай болсоор байна. Харамсалтай нь, хэрэглэгчид энэ хурдыг гүйцэхгүй байгаа бололтой. Зарим үед утсаа дэмий ч гэмээр байдлаар ашигладаг. Та дор дурдсан  зүйлсийг өдөр бүр хийдэг бол ухаалаг гар утас эзэмших эрхгүй гэнэ шүү. 

1. Идэж, уух зүйлийнхээ зургийг авч, social network-т байршуулах

“Хөөх, энэ яасан сайхан хоол вэ? Зургийг нь аваад өөрийнхээ Фейсбүүкт, Инстаграмд бас оруулъя” гэсэн бодол төрдөг үү? Үгүй бол сайн байна. Хэрэв тийм бол энэ бодлоосоо салах хэрэгтэйг зөвлөж байна. Таны юу идсэнийг сонирхох хүн бараг л байхгүй болов уу.

2. Текст мессеж ашиглаж, маргаанаа шийдвэрлэхийг оролдох
Та хайрттайгаа, эсвэл найз нөхөдтэйгээ муудалц­чихаад ярилцах хэрэгтэй байгаа бол мессеж лав зөв сонголт биш. Учир нь текст мессеж таны сэтгэл хөд­лөлийг зөв илэрхийлж чадах­г­үй, зүгээр л хэдэн өгүүл­бэр байна. Мессежийг тань уншаад таны юу бодож байгааг, сэтгэл санааны байдал ямархан байгааг таахад бэрх. Мессеж бичих амархан ч учир байдлаа ололцоход хангалтгүй. Чухал зүйлийн талаар ярилцах гэж байгаа бол уулз, ядаж утсаар ярь.

3. Утасныхаа дууг байнга чанга дээр нь тавих
Ажлын чухал уулзалт болж байхад нөгөө л хэдэн байнга сонсогдож байдаг дуу болон ая дуугарахад хэнд сайхан сэтгэгдэл төрөх вэ. Эцэст нь хэлэхэд, бид бүгд аливаа зүйлийг соёлтой хэрэглэж сурах хэрэгтэй.

4. Өөрийнхөө зургийг хэтэрхий их авах
(Нугасан хошуутай зураг ч бас хамаатай шүү)
Камергүй утас гэж бараг үгүй. Одоо бол бүр ч илүү болсон, урдаа бас ар талдаа камертай. Гэхдээ энэ нь таныг байнга өөрийнхөө зургийг ав гэсэн үг биш.
5. Apple Maps ашиглах
Apple Maps анх гарсан цагаасаа л шүүмжлэлд өртөж байсан, өдгөө ч ялгаагүй. Мэдээ­лэл дутуу, бас буруу гээд л. Apple Maps харж яваад төөрчихвөл өөртөө л гомдоорой. Google Maps программыг үнэгүй татаж авах боломжтой байхад шүү дээ.
6. Гадуур алхаж байх үедээ утсаа ашиглах
Та зам хөндлөн гарах үедээ утсаа ашигласаар байдаг уу? Хэрвээ таны хариулт “үгүй” бол танд баяр хүргэе, та эрүүл юм байна. Гэхдээ зарим хүмүүс facebook дээрээ хов жив би­чихийн төлөө зам гарахдаа хүр­тэл утсаа ашигласаар л байдаг. Хүний амь ганц хов живний үнэтэй болсон гэж үү? Тийм бол харамсалтай л байна.

7. Олон нийтийн газар хэт чанга дуу сонсох
Та зориудаар бусдын дургүйг хүргэх гээгүй бол гэртээ ганцаараа байгаа юм шиг гар утсаараа хэт чанга хөгжим сонсох хэрэггүй. Хүмүүс таныг сайнаар хэлэхгүй нь лавтай.
8. Цахилгаан шат дотор утсаа байн байн шалгах, эсвэл дуудлага хүлээж авах
Хүмүүс цахилгаан ша­танд хэр их хугацааг өнгө­рүүл­дэг вэ. Мэдээж тийм ч их биш л дээ. Гэтэл энэ үед хүртэл утсаа ширтэж, Facebook-тээ орж, цахим шуу­дангаа шалгасаар л бай­даг. Дуудлага ирвэл “Би лифтэнд байна. Тасарч ма­гад­­гүй шүү” гэж хэлнэ. Яагаад ганцхан минут хүлээчихэж болдоггүй юм бол..?

9. Шоу, тоглолтын үеэр ухаалаг утсаа “асаагуур” болгож ашиглах
Орчин цагийн смарт­фонд маш олон програм бий болсон. Zippo гэх аппликэшн ашиглаад шоу тог­лолтын үеэр гэрэл гаргах нь хэр зохимжтой вэ?

0 comments:

Post a Comment