6:21 AM
0
МҮОНТ, ОБЕГ-тай хамтран цаг мөчтэй уралдан аюулыг сөрөн тэмцдэг онцгой байдлын албаны дайчдын ажил амьдралаас сэдэвлэсэн "Нарны жим" олон ангит, уран сайхны киног бүтээж байгаа. Энэхүү кино төслийг ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Т.Бадрал санаачлан эхлүүлсэн бөгөөд одоогоор ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа ажээ.

МҮОНТ өмнө нь хэд хэдэн олон ангит кино бүтээсэн. Харин "Нарны жим” кино нь тус телевизийн анхны HD кино болон бүтээгдэж байгаагаараа онцлог. Кино зохиолыг МҮОНТ-ийн сэтгүүлч, зохиолч М.Наранцогт бичиж, ерөнхий найруулагчаар залуу найруулагч Б.Гантулга, зураглаачаар Б.Чинбат ажиллаж байна.

Нарны жим киноны зураг авалтын дийлэнх хувьд өнгөрөгч зун хийгдэж дууссан байна. Харин хот, болон суурин газрын зураг авалтыг одоогоор хийж байгаа бөгөөд саяхан реппер Gee өөрийн fb хуудсандаа тус киноны зураг авалтанд оролцож байгаа зургаа нийтлэжээ.

0 comments:

Post a Comment