4:46 AM
0

UB Film media group-ийн шинэ бүтээл "Зүүдэнд ч оромгүй явдал" уянгын инээдмийн уран сайхны киноны trailer гарлаа. Тус киноны найруулагчаар УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н. Наранбаатар, продюсерээр С. Ууганжаргал, Г. Эрхэмбаяр нар ажиллажээ. Гол дүрүүдэд жүжигчин Б. Батзаяа, Ц. Төмөрхуяг, Б. Эрдэнэцэцэг, Т. Баатархүү, Б. Энхтүвшин Г. Золзаяа нар тоглосон байна.

Киноны нэр төслийн явцдаа "Зоосны хоёр тал", "Зүүдэнд ч оромгүй явдал буюу рингэн дээрх балетчин" зэрэг нэртэй байсан бол албан ёсны нэр "Зүүдэнд ч оромгүй явдал" гэж нэрлэгдэн гарч байна. "Зүүдэнд ч оромгүй явдал" уран сайхны кино 2013 оны 10-р сарын 25-нд нээлтээ хийнэ.

0 comments:

Post a Comment