5:33 PM
0
Оросын 17 настай Юлия Винс хэмээх охин интернетийн шинэ од болоод байгаа аж. Тэрээр Барби шиг царайлаг атлаа булчин шөрмөсөө эрчүүд ч атаархмаар хөгжүүлж чаджээ. Юлия 2012 оны есдүгээр сараас эхлэн хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн байна.

60 кг жинтэй, 165 см өндөртэй энэ охин 140 кг хүнд төмрийг шалнаас өргөн, суулттай түлхэлтээр 130 кг-ийг өргөж чаддаг гэнэ. Түүний талаар баримтат кино бүтээн хилийн чанадад сурталчилж байгаа ба ялангуяа Хятадад ихэд алдаршин, түүнийг “эршүүд бүсгүй” хэмээн нэрлэдэг болжээ.
Юлия олон нийтийн сүлжээнд өөрийн зургаа тавин, “Миний өглөөний унд кофегоор эхэлдэггүй. Харин түүний оронд аминки, ребоксин болон өөх хайлуулагч эмүүд уудаг” хэмээн тайлбар бичсэн байна.   
Дашрамд дурдахад, саяхан Калифорнид Muscle Beach in Venice тэмцээн явагдаж аваргаа шалгаруулсан ба уг тэмцээнд зөвхөн алдартай тамирчид төдийгүй бүсгүйчүүд, тэтгэврийн насныхан ч оролцсон  аж.

0 comments:

Post a Comment