10:53 PM
0



Реппер Rokit Bay фенүүдээ баярлуулах нь ээ. Тэрбээр энэ сарын 15-нд “Las vegas” клубт “Rokit Bay Unplugged with UFO” амьд тоглолтоо хийх аж. Монголын рок, попын олон хамтлаг дуучинтай хамтран ажилласан тэрбээр энэ удаад амьд хөгжмийн “UFO” хамтлагтай хамтрахаар болсон байна.

2011 онд анхны “Пуужин Баяраа” цомгоо гарган, “Нэг өдрийн хаан” тоглолтоо хийж байсан реппер Rokit Bay өнгөрсөн хоёрдугаар сард “Эвдэрхий хүн” хоёр дахь цомгоо гарган цомхон хүрээнд фенүүдтэйгээ баяраа тэмдэглэсэн юм. Тэрбээр анплаггет тоглолтоороо “Пуужин Баяраа”, “Эвдэрхий хүмүүс” цомгийн дуунуудаа хүргэх аж.

0 comments:

Post a Comment