8:12 AM
0
Дуучин Ану саяхан охинтой болсон ч хэсэг хугацаанд нууж, олныг шуугиулаад амжсан. Түүнтэй адил олон олны танил хүмүүс хүүхдүүдийнхээ зургийг нуух нь бий. Тэгвэл фэйсбүүк хуудастаа хүүхдүүдийнхээ зургаар чөлөөтэй нийтэлж, тэдэнтэйгээ баяр баясалтай байгаа мөчөө хуваалцсан оддын зургийг толилуулъя. 

Тэр дундаа дандаа хүүтэйгээ авахуулсан зургийг нь онцолж байна. 

Ертөнцийн хамгийн тансаг үнэр шүү дээ
Төрийн соёрхолт дуучин Д.Болд хоёр ч хүүтэй. Тэрбээр хүүхдүүдийнхээ зургийг фэйсбүүктэй оруулж, хүүхдүүдтэйгээ хэрхэн цагийг өнгөрүүлдэгээ хэнээс ч нуудаггүй. Дуучин Д.Болдын том хүү аавтайгаа ижилхэн үстэй болохоор хичээж байгаа талаар тэрбээр ярьсан нь, аав хүү хоёрын нүүрийг эвлүүлсэн зураг олны анхаарлыг ихээхэн татсан. Мөн түүний бага хүүгийнхээ хөлийг үнэрлэж буй зураг ч олныг татаж, түүний пэйж хуудсанд зочлох хүний тоо ч нэмэгдсэн юм. “Ертөнцийн хамгийн тансаг үнэр шүү дээ” хэмээн хүүгийнхээ хөлийг үнэрлэн хэвтэх Төрийн соёрхолт Д.Болдыг хамгийн сайн аав гэж үнэлэх хүн олон биз ээ. 



Дуучин Анхаагийн Тай боксчин хүү
Хайрын дууч Анхаа, Халиун нарын хүү тай боксоор хичээллэх болжээ. Тун ч эвсэлтэй харагдах түүний хүү багадаа охин шиг царайтай байсныг тэд хэлцгээдэг. Харин хүү нь одоо том болж, эр хүний спортоор хичээллэн, дүү нараа хамгаалах зоригтой хүү болжээ. Дуучин Анхаа хүүгийнхээ зургийг фэйсбүүктэй нийтэлж, “Миний хүү тай боксоор хичээллэх болсон. Лайк харамгүй хайрлаарай” гэсэн байв. 




 Жижгээгийн амьдралд яруу эгшиг нэмсэн хүү 
“Мотив” хамтлагийн дуучин Жижгээ хүүгийнхээ зургийг байнга оруулдаг. Гэр бүлийнхээ аз жаргалыг нуухыг хүсдэггүй Жижгээ болон түүний эхнэрийн хувьд хүү нь хамгийн том баяр баясал. Харин түүний хүү нь Яруу-Эгшиг гэх өвөрмөц нэртэй. Урлагийн гэр бүл гэж хэлж болохуйц Жижгээгийн амьдралд яруу эгшиг нэмсэн түүний хүү нь удахгүй хоёр ой хүрэх гэж буй. 




Жүжигчин Алтаншагайгийн бяцхан “од” 
25 дугаар суваг телевизийн хөтлөгч Насаатай гэр бүл болж, хөөрхөн хүүхдүүдтэй болсон жүжигчин Алтаншагайгийн том хүү ээжтэйгээ тун адилхан. Тэрбээр хүүтэйгээ хамт тоглолтынхоо рекламанд зургаа авахуулж, бяцхан “од” төрүүлсэн. 




Жүжигчин Ууганаагийн авъяаслаг хүү
“Гэнэтийн бэлэг” жүжгийг эхнэртэйгээ хамтран тавьж, тусдаа уран бүтээл хийх болсон жүжигчин Ууганаагийн хүү аавтайгаа тун чиг адилхан. Үсний засалт, хувцсаараа ижилсэн Chic spot show-д оролцон, олны нүднээс хүүгээ нуудаггүй жүжигчин залуугийн фэйсбүүкт хүүгийнх нь зураг олон бий. Түүний хүү аавыгаа дуурайсан сэргэлэн цовоо, авъяаслаг нэгэн бололтой. Тэр дундаа бүжиглэх авъяасаа дэлгэрүүлж, олон медаль шагнал авсан гэнэ. Магадгүй түүний хүү аавыгаа дурайсан жүжигчин болохыг ч үгүйсгэхгүй. 



М.Кэйт

0 comments:

Post a Comment