8:20 AM
0
“Монгол Циркийн Хөгжлийн Төв” нь өөрийн 2 хоёр дахь төсөл болох “Кабаре цирк шоу тоглолт”  болон бусад төрлийн үзүүлбэр бүхий үдшийн цэнгүүнийг энэ сарын 22-ноос эхлэн 30-ны өдрийг дуустал Баянгол ресторанд өдөр бүр 19.00 цагаас зохион байгуулах гэж байна. 

Циркийн шоуны бас нэгэн томоохон хэлбэр болох Кабаре Цирк шоу нь дэлхийд аль хэдийнээ тогтсон хэв маяг болон хөгжиж өөрийн гэсэн зиндаа бүхий үнэ цэнэтэй үзэгчдээр хүрээгээ тэлсээр байгаа циркийн нэг төрөл аж. 

Манай орны хувьд циркийн энэхүү хэлбэр, соёл нь шинэлэг бөгөөд үзвэрийн чансаа болон нэр төрлийг нэмэгдүүлэн дээшлүүлэх ач холбогдолтойг тоглолтын зохион байгуулагчидын зүгээс хэлж байна. 

Уг шоу тоглолтод АНУ, Унгар, Герман, Хятад, ОХУ, Украйн, Өмнөд Африк болон Геннисийн дээд амжилтыг 3 удаа эвдсэн Лас Вегасын шоу од гээд дэлхийд хамгийн алдартай 8 орны олон улсын тэмцээний шагналтан циркийн жүжигчид болон европын шилдэг кабаре бүжигчин охид оролцох гэнэ.
 
Ийнхүү Дэлхийн төлөөлөл бүхий жүжигчдийн сэтгэл донсолгосон гайхамшигт үзүүлбэрүүд болон Европын шилдэг кабаре бүжигчин охидын бүжгийн тоглолтыг үдшийн зоогоор чимэглэн мартагдашгүй мөчөөр амьдралынхаа нэг өдрийг хөгжөөх боломжийг Монголын үзэгчиддээ олгохоор зорьж байгаа ажээ. Тоглолтын тасалбарын хувьд 100, 150 мянган төгрөг гэсэн хоёр янзын үнэтэй юм. 

0 comments:

Post a Comment