9:30 AM
0
Дуучин Э.Минжинсор: Уг нь ахын маань сайн найз юмсан, гэтэл...
Америкт амьдраад олон жилийг үдэж буй дуучин Э.Минжинсорыг хүмүүс арваад жилийн өмнөх “Спайк” хамтлагаар нь мэддэг. Хамтлаг тарсны дараа ганцаараа дуулж, цомог хүртэл гаргаж явсан тэрбээр тус улсад ажиллаж амьдрахаар одсон цаг саяхан мэт. “Хүүхэлдэй” нэртэй анхны бие даасан цомгоо худалдаанд гаргачихаад хүний нутгийг зорьсон Э.Минжинсор мөнгө олохын тулд ихэд зүдэрч нэлээдгүй хөдөлмөрлөсөн гэлцдэг. Харин ингэж явахдаа нэгэн хөгжмийн студийн продюссерт дуугаа сонсгож, улмаар жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд олигтой уран бүтээл гаргаагүй учир тэгсхийгээд салсан юм байх.
Боломж гарвал шөнийн клубт дуулж, цайны газарт хүртэл зөөгчөөр ажиллаж явсан дуучин бүсгүй Грек залуутай хамт амьдарч, хоёр ихэр охинтой болоод уран бүтээлдээ бүрмөсөн цэг тавьжээ. Гэвч түүний сонгосон гэр бүлийн амьдрал нь тийм ч бүтэлтэй байсангүй. Хэл, соёлоор харьцуулахын аргагүй өөр эртэй ханилж үзээд хамтын амьдралаа эцэслэсэн Э.Минжинсор эх орондоо сэмхэн ирдэг ч олны нүдэнд өртөхөөс ихэд эмээдэг юм билээ.
Ямартаа л, нэгэн удаа ангийнхаа хүүхдүүдтэй уулзаж суух зуур түүний ахын найз болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайтай тааралдсан аж. Гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгээ хамт сууж байсан Э.Минжинсорыг хараад О.Магнай дарга ч ихэд баярласан бөгөөд ихэр охидыг нь өвөр дээрээ эрхлүүлж, багагүй хууч хөөрсөн гэдэг. Энэ агшныг нь гэрэл зурагт буулгасан биш дуучин Э.Минжинсор, О.Магнай даргын нэр хэвлэлээр холбогдож асуудал үүсээд авсан нь нууц биш. Дуучин бүсгүй үүнд нэлээдгүй эмзэглэж “Уг нь ахын маань сайн найз юмсан, гэтэл ингэж нэр холбогдоод байхдаа яахав дээ” хэмээн бухимджээ.  
Р.Есүй

0 comments:

Post a Comment