8:24 AM
0
Жүжигчин, мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг хиймэл хамартай, хиймэл хүүхэн хэмээх дайралтууд их ирдэг. Тиймээс ч тэрбээр өөрийгөө өмөөрнө шүлэг хүртэл бичиж, түүнийг гоочлогсдод хариу цохилт үзүүлж байсан. Гэвч түүнийг чимхчихсэн хамартай хиймэл хүүхэн гэх яриа өдийг хүртэл тасраагүй.

Тэгвэл жүжигчин бүсгүй маань одоо өөрийнхөө хамрыг хиймэл биш гэдгийг батлах нотолгоо гаргаж тавьсан байна. Ээжийнхээ залуугийн зургийг өөрийнхөө зурагтай зэрэгцүүлэн тавьж, “энэ хамар яриад байгаа хүмүүс одоо өөртөө итгэлтэй ярьж чадахгүй байлгүй дээ, сайн хараад аваарай, ээжтэйгээ чацуу байна” хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Үнэхээр фотошоп ашиглаж, өөрийнхөө хамрыг ээжийнхээ зурган дээр тавиагүй л бол яах аргагүй ээжтэйгээ адилхан хамартай П.Шүүдэрцэцэгийг мэс засалд ороогүй гэж хэлж болох нь. Ямартай ч тэрбээр өөрийнхөө “хөөрхөн” хамрыг жинхэнэ гэж баталсандаа баяртай байгаа бололтой.

0 comments:

Post a Comment