9:32 AM
0
“Ану хатан”, “Валентины захидал”, “Би эмэгтэй хүн”, “Помогите нам-3” зэрэг кино, "Гэнэтийн бэлэг" романтик инээдмийн жүжигт тоглосон мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг үзэгч олонд төвөггүйхэн танигдсан бүсгүй. Монголын тайз, дэлгэцийн уран бүтээлд өөрсдийн чадах чинээгээр хувь нэмрээ оруулж яваа шилдэг жүжигчидтэй хамтран ажиллаж байгаадаа ихэд бахархаж явдаг тэрбээр шүлэг тэрлэж, дуулж бүжиглэх хоббитой юм билээ. Мөн өөрийн хувийн амьдрал хийгээд уран бүтээлийн шинэ сонин мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан найз нөхөдтэйгээ үргэлж хуваалцдаг аж.
Энэ маягаар уран бүтээлийнхээ сонин хачныг дэлгэж, эгэл жирийн амьдрал, амар амгаланг эрхэмлэж буйгаа илэрхийлсэн жүжигчин бүсгүйг зарим үед хүмүүс шүүмжилж “Жүжигчин хүн энгийн байна гэдэг байж боломгүй зүйл. Өөрийн дуртай мэргэжлээр ажиллаж байгаа гэсэн атлаа яагаад энгийн амьдрал хүсээд байгааг чинь ойлгохгүй байна” хэмээн эгдүүцсэн удаатай.
Гоо сайхны мэс засал хийлгэсэн, жүжиглэх авьяасгүй хэмээн өөлж гоочилсон хүмүүст зориулж шүлэг хүртэл зохиогоод авсан П.Шүүдэрцэцэг энэ удаад маргалдахыг хүсээгүй бололтой. Мэдээж хэрэг, жүжигчин бүсгүйн мөрөөдөл хүн бүрт таалагдах албагүй учраас энэ бүхнийг хувь хүний сонголт гэсэн нь дээр биз ээ. Тиймдээ ч сүүлийн үед “Mixx” хамтлагийн экс гишүүн, “The One” хамтлагийн ахлагч Тэмпотой үерхэж буйгаа олноос нууцлахыг хүсээгүй биз ээ.
С.Цахиур

0 comments:

Post a Comment