10:17 AM
0
Бараг л долоо хоног бүр ухаалаг гар утасны шинэлэг, илүү нарийн, өвөрмөц загварууд гарсаар л байгаа билээ. Ийнхүү ухаалаг гар утасны ачаар хүмүүс хуучны хэцүү хэрэглээнүүдээсээ салж, шинэлэг зүйлийг ашиглаж, амтанд нь орсоор байгаа. Гэхдээ бидэнд шинэ загвар гарах болгонд "Хуучин утсаа яах вэ?" -гэсэн асуулт тулгардаг. Хэн нэгэнд өгөх юм уу, эсвэл зардаг. Тэгвэл одоо та бүхэнд танилцуулах гэж буй "Phonebloks" - концепт нь энэ асуудлыг бүрэн шийдсэн байна. 


Энэ ухаалаг гар утас нь дэлгэц, камер, зай гээд л гар утасны шинэчлэгддэг бүх л эд ангиудыг салгах, угсрах боломжоор хангагдсан байна. Өөрөөр хэлбэл: дэлгэц гэмтэх, зай нурах, камер муу үед та эд ангийг нь худалдаж аваад шууд өөрөө солих боломжтой юм.

0 comments:

Post a Comment