7:01 PM
0
sukhbataБөхийн шинэ хууль батлагдвал дархан аварга болчих гээд байгаа Даян аварга Агваансамдангийн Сүхбат бол зууны манлай бөх Х.Баянмөнх аваргын гарын шавь, ганц хайртай хүргэн нь гэдгийг түмэн мэднэ. Гэвч тэрбээр 2006 онд зодог тайлснаасаа хойш буурал аваргын чихийг мөн ч их халууцуулж байна даа. Ид барилдах насан дээрээ гэнэт зодог тайлж хадам аавынхаа халуун нулимсыг унагаж байсан мань хүн тэр цагаас хойш янз бүрийн хүүхнүүдтэй “барилдаж ноцолдоод” чихийг нь халууцуулж яваа юм. Уран барилдаант аваргын зодог тайлаад нэр холбогдсон хүүхнүүдийн нэрийг дурдвал лав гарын таван хуруунаас давж гарна. Бас түүний үр хүүхдийн тоо энэ хэрээр өсч гарын таван хуруунаас давж гараад байна. Хамгийн сүүлд л гэхэд Гарамханд гэдэг гимнастикч хүүхнээс гарсан долоо дахь үрийнхээ зулайг үнэрлээд байгаа билээ. Энэ хүүхдүүд бөх аавынхаа барилдаанч генийг өвлөсөн бол долоон бөх төрчихөөд байна гэсэн үг. Нэг ёсондоо Даян аварга маань олон хүүхэнтэй орооцолдож, Монгол бөхийн шинэ залуу залгамж халааг амжилттай өргөжүүлж явах шиг. Тэдгээр хүүхнүүд нь бөх муутай, улсын цолтон цөөхөн төрдөг нутгийнхан бол Монгол бөхийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан гавьяат үйлс болох юм. Гэхдээ А.Сүхбат аваргын хувьд иймэрхүү алс хэтийг харсан бодлого байхгүй л болов уу. Харин ч шал өөр зорилготой яваа юм шиг санагдана. Тухайлбал, А.Сүхбатын байр байдал энэ цагийн сайхан охид хүүхнүүдийн эрлэг болсон “Монгол газар”-ын Ц.Мянганбаяртай өрсөлдөөд байгаа юм биш биз гэсэн бодол төрүүлж байгаа юм. Ц.Мянганбаяр, А.Сүхбат аварга хоёр бол нэлээн зузаан түншилдэг андууд. Тиймээс хоёулаа хэн нь олон хүүхэнтэй орооцолдож, хэдэн хүүхэдтэй болохоо үзэх үү гэж хоорондоо тохиролцсон ч байж магадгүй. Учир нь “Монгол газар”-ын Мянганбаяр ч бас долоо дахь үрийнхээ зулайг хэд дэх ч юм хүүхнийхээ хэвлийгээс тосон авахаар хүлээж суугаа юм гэсэн. Уралдаан гэж үзвэл энэ хоёрын рейтинг ижил тэнцүү яваа нь энэ. Уг нь Монгол бөхийн дэвжээг чимж явсан сайхан аварга маань зодог тайлалгүй зүлэг ногоон дэвжээн дээрээ зүүний ч юм уу, барууны магнайг тэргүүлэн босч шинэ залуу бөхчүүдтэй ноцолдож явсан бол аштай юу. Гэтэл тэгэхгүй охид хүүхнүүдтэй барилдан хэл амны бай болж явна даа.

0 comments:

Post a Comment