9:10 PM
0
bataar“Тираннозаурс Батаар”-ыг түр байршуулсан музейг өвлийн улиралд ашиглах боломжгүй учир Батаарыг Дархан-Уул аймгийн музейруу авч явахаар болжээ. Хэдийгээр лениний музейн асуудал шийдэгдэж төрийн өмч болсон ч тус байрыг яг хэдийд үлэг гүрвэлийн музей болгон засч  Батаар болон бусад олдворуудыг байршуулах нь  одоогоор тодорхойгүй байна.
Нийслэлийн төв цэг болох сүхбаатрын талбайд үлэг гүрвэлийн түр музей байгуулан батаарыг олон нийтэд дэлгэн харуулаад багагүй хугацаа өнгөрөөд байна.  Анх уг байрыг байгуулахдаа зуны улиралд л ашиглах боломжтой өвөл болмогц өөр байранд Батаарыг хадгална хэмээн ярьж байсан. Гэтэл хүйтний улирал юу юугүй дөхөөд ирэхэд Батаарыг хадгалах байр нийслэл хотод байхгүй байна.  Тэгвэл энэ өвөл батаар Дархан-Уул аймгийн төв музейд байрлахаар болжээ.
Уг нь лениний музей шүүхийн шийдвэрээр төрийн өмчид очсон ч шууд музейн зориулалтаар ашиглах боломжгүй байгаа гэнэ. Учир нь тус байрыг зориулалтаар нь ажиллуулахгүй удсан учраас шинээр засвар шинэчлэл хийх шаардлага гарчээ. Тиймээс соёл спорт аялал жуулчлалын яамнаас ажлын хэсэг томилогдон Ленийний музейн байранд үнэлгээ хийж, акт тогтоохоор ажиллаж байна. Харин Батаар энэ сарын 15-аас 3-сар хүртэл Дархан-Уул аймгийн музейд байрлана. Харин түүнийг ирэхэд нийслэл хотод үлэг гүрвэлийн музей бэлэн болсон байх эсэх нь хэдий тодорхойгүй ч хэрэв үлэг гүрвэлийн музей нээгдвэл Батаараас гадна өөр олон үлэг гүрвэлийн олдвороор дүүрэн баялах музей байх нь дамжиггүй ээ. Учир нь Байгалийн түүхийн музейний байрыг ашиглах боломжгүй болсонтой холбоотой зарим олдворыг үлэг гүрвэлийн музейд шилжүүлжээ. Түүнээс гадна Батаарын найзууд ч удахгүй эх орондоо ирэх төлөвтэй байгаа юм.

0 comments:

Post a Comment