10:16 PM
0
Анх MIXX хамтлаг байгуулагдах үеэр охидын анхаарлыг татаж байсан хамтлагийн гишүүн бол О.Гүнчин-Иш. Уянгалаг хоолойгоороо охидын зүрхийг уярааж явсан залуу маань нэг хэсэг дуучин А.Хишигдалайтай нэр холбогдож байсан. Мөн хамтлагийнхаа нэгэн бүсгүйтэй ч жиг ургуулаад амжсан. Харин ойрын үеэс жүжигчин Д.Хүрэлхүүгийн хүргэн болохоор сэтгэл шулуудаад байгаа дуучин залуу минь хайртай бүсгүй Х.Намуунаагаасаа хором ч салахаа больж, хайраа батлаад байгаа. Хосууд маань МУГЖ Д.Хүрэлхүүгийн бүтээл "Тагнуулч аав киноны үеэр танилцсан гэнэ. Учир уг киноны гол дүрд Х.Намуунаа тоглож байгаа төдийгүй харйтай залуу О.Гүнчин-Иш нь киноны дууг хамтлагийн залуустайгаа дуулсан билээ. Ингээд тэдний бас нэгэн халуун хайрынх нь илэрхийлэл болсон зургийг нь хүргэж байна.

0 comments:

Post a Comment