8:09 AM
0

Өнгөрсөн жилээс эхлэн манайд гадаадын хамтлаг дуучид ирж урилгаар тоглодог болоод байгаа билээ. Харин энэ жил Английн алдарт BLUE, Солонгосын T-ara  болон K-POP одод ирэх мэдээ, сурталчилгаа цацагдаж эхэлснээс хойш дуртай хамтлагуудынхаа дууг дэргэдээс сонсохыг хүссэн фенүүд нь тэсэн ядан хүлээж байна. Харин өнгөрсөн ням гарагт Blue хамтлагийн тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд болж монголчуудын цөсийг хөөргөсөн “тасархай” тоглолт болж чадлаа. 

Тэд тайзнаа гарч ирэн "One love, "You make me wanna" "Fly by" "Sorry seems to be the hardest word" зэрэг сор болсон дуунуудаа дуулсан юм. Тэдний тоглолт доргиож, уянгалуулсан шинэ цомгийн дуунууд цоглог, эрч хүчтэй  хэмнэлийг монголчуудад мэдрүүлж чадсан юм. Үзэгчид ч ид халж,  Antony, Duncan, Lee, Simon хэмээн орилж дуулж, бүжиглэж байсныг энд дурьдах хэрэгтэй. 

Харин зарим нэгэн их богинохон тоглолт болчихлоо гэж сэтгэл дундуур байсныг нуух юун. Учир нь тэд манай улсад гуравхан өдрийн хугацаатай ирсэн бөгөөд тоглолт товлосон өдрөө болоогүй болохоор давчуу хугацаанд монголчуудтай уулзсан нь энэ. Гэхдээ бид EVENTO-д баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Өнгөрсөн жил "Michael learns to rock" хамтлагийн тоглолтыг амжилттай зохион байгуулж байсан бол энэ удаад Английн алдарт BLUE хамтлагийг урьж монголчуудтай уулзуулж чадлаа. 

Харин тун удахгүй T-ARA хамтлагийнхныг ETV HD телевиз бидэнтэй уулзуулах гэж байна. Бид тэдэнтэй хоёр цагийг хамтдаа дуулж бүжиглэж өнгөрөөхөөс гадна VIP уулзалт, хүлээн авалтын үед тэдэнтэй хамтдаа зургаа авахуулах боломжтой гэсэн шүү. Сайхан юм аа, дэлхийн хэмжээний оддыг дэргэдээсээ үзэх чинь

0 comments:

Post a Comment