5:33 PM
0

ОNote-ийн цувралууд үргэлж л том дэлгэцээрээ хэрэглэгчдийг гайхашруулсаар ирсэн. Тэгвэл Note 3 ч бас 5,7 инч дэлгэцээрээ хэрэглэгчдийг нэг хэсэгтээ алмайруулах бизээ.  Note-ийн өмнөх загвар 5,5 инч байсан юм. Энэ дашрамд дуулгахад Samsung компани том дэлгэцтэй смартфоноор ямар ч өрсөлдөгчийг урдаа гаргахгүйгээр шийдсэн бололтой. Тус компаниас 2015 он гэхэд 6,3 инч дэлгэцтэй Galaxy Mega-г гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. 
Note 3-ийн үзүүлэлтүүдийн тухай 2,3 гегагерцийн процессор, гурван гегабайтын рам, 13 мегапиксель камертай байх аж. Мөн S-үзэгнийх нь үзүүлэлт нь ч сайжирсан байна. Хэрэв та энэ утсыг худалдан авахыг хүсч байвал ирэх аравдугаар сараас дэлхий даяар худалдаанд гарч эхлэх ажээ. 

0 comments:

Post a Comment