6:49 PM
0
Энэ долоо хоногийн баасан гараг буюу энэ сарын 6-нд баасан ахын төрсөн өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх тухай нэгэн таатай мэдээ дуулгая Залуусаа. Их дэлгүүрийн өмнө байрлах алдарт Beatles-ийн хөшөөний дэргэд Т-ara-гийн фэнүүдийн цугларалт болно. Дан ганц фэн гэлтгүй хүссэн хүн бүр оролцох боломжтой энэхүү өдөрлөгийн үеэр тус хамтлагийн цомгоос гадна тасалбарыг урамшуулалтай худалдах аж. Урамшуулал 4+1 гэсэн зарчимаар явагдах ба хамтлагийн гишүүдийн хэн нэгнийг хамгийн сайн дуурайсан, дуурайх дуурайхдаа хошиноор ч байсан хамаагүй элэглэж чадсан нэгэн азтаныг хос тасалбар хүлээж байгаа аж.  Тасалбарын үнэ 35 мянга ч энэ үеэр бас хямдрал зарлаж магадгүй гэнэ.  

0 comments:

Post a Comment