6:20 PM
0


Яагаад найз залуугүй,  Single охид гэж тодотгож байгаа гээч! Ихэнх бүсгүйчүүд “За нөхөртэй болохоороо л тийм зүйлсэд тогтмол цаг гаргая даа” гэж хэлдэг, дотроо сэмхэн боддог болохоор тэр. Гэхдээ тэдгээр зүйлсийг яг одоо л, ганц бие байхдаа ч хийж “сурч” байж л дараа нь өөр нэгнийг өөрөөсөө өөрцгүй бодох үедээ үргэлжлүүлж чадна. Найз залуу, нөхөр болох хүнтэйгээ танилцаагүй байхдаа ч дараах долоон зүйлийг заавал хийж байгаарай.
 

Эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх: Бэлгийн харилцаанд ороогүй удсан, эсвэл огт орж байгаагүй нь чухал биш. Өөрийн сайн найзынхаа ариун цэвэр, эрүүл ахуйг хангахын тулд улиралд нэг удаа заавал эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Найз залуутай болсныхоо дараа эмэгтэйчүүдийн эмнэлэг рүү янз бүрийн өвчнөөс шалтгаалж зүглэх биш жирэмсэн болохоор очдог бүсгүй байгаарай.

Үсээ байнга авч байх: Аль газрын үс гэдгийг гадарласан биз дээ? Суга, хөл, гарны үсээ ч гэсэн тогтмол хусаж байх нь чамайг өөртөө хэр хүндэтгэлтэй ханддагийг илэрхийлдэг. Нэг удаа найз маань гараа өргөн бүжиглэж үзүүлэхэд майкных нь цаанаас багахан “ой” харагдаадхав. “Хүүе, миний найз..” гэхийн завдалгүй бүжигчин бүсгүй “Өө, найз залуутай болчихоороо угаасаа байнга авчихаж байна өө” гээд гэмгүйхэн инээмсэглэж билээ. Тэдэнд зориулж “ой шигүү” хадгалах гээд хэрэггүй ээ. Найз залуугүй байхдаа ч хувийн ариун цэвэр, гоо сайхнаа байнга анхаарч, өөрийгөө үргэлж үзэсгэлэнтэй цэвэрхнээр мэдэрч байгаарай.

Аялалд гарах: Хайрттайгаа л аялана даа гээд халуухан газрууд нөөцлөөд байгааг нь мэднэ ээ. Гэхдээ боломжтой бол ганц бие байхдаа бүгдийг нь өөрөө яваад үз. Үзэх тусам нүд нээгдэж, ертөнцийг үзэх үзэл өөрчлөгддөг болохоор дараа, дараагийн аялалууд чинь улам л сонирхолтой, адал явдалтай байх болно. Тэгээд ч ирээдүйн найз залууд чинь бодож төлөвлөсөн зүйл бий гэдэгт итгээд аялалд гарахаасаа хэзээ ч бүү татгалз. Яагаад гэвэл хорвоогийн сайхан газрууд дуусахгүй их шүү дээ.

Өдөр болгон хөөрхөн харагдах: “Хэн л намайг харав гэж дээ” гээд гаднах гоо сайхнаа далимдуулж мартаад байгаа юм биш биз? Эмэгтэй хүн, бүсгүй хүн учраас өдөр болгон хөөрхөн харагдахаасаа бүү цааргал. Харин хөөрхөн болох гэдэгт мэдээж нүүрээ үргэлж будах, дандаа гангалж хувцаслах гэдгийг Гоолингоочууд маань оруулж бодохгүй байгаа биз дээ?

Сэтгэлээ сэргээж үзвэр үзэх: Кино театр, оройн тоглолт, драмын жүжиг, хошин шог зэрэг зүйлс ганц бие хүмүүст ч гэсэн хамаарагдана! “Ганцаараа байж яршиг яршиг. Тэнд чинь дандаа хосууд ч очих байлгүй” гэдэг үгийг толгойноосоо нэг мөсөн авч хая. Хорвоо ертөнцөд баяр хөөрөөр дүүрэн жаргалтай амьдрахад чиний ганц бие байна уу, хоёулаа байна уу гэдэг огтхон ч чухал биш. Тиймээс яг одоо өнөө оройны тоглолтыг үзэхдээ бэлдэж эхлээрэй.

Хувцасны шүүгээндээ хөрөнгө оруулах: Ганц бие байгаагаа ашиглаад хувцасны шүүгээндээ сайтар хөрөнгө оруулаад аваарай. Дахиад ганц хоёр жилийн дараа ч чи өмссөн хэвээрээ л байх гоёмсог эсвэл тухтай хувцас, гутланд мөнгөө бүү харамла. Тэртээ тэргүй хүнтэй гэрлэхээрээ засаршгүй шоппингчин охин байхаа болиод хамгийн түрүүнд хүүхэддээ бас хайртдаа л хувцас хардаг зуршилтай болчихдог юм шүү.

Биеэ хөгжүүлэх: Найз залуутай болохоороо л турчихая гэж бодож байгаа юм биш биз? Тэгвэл чи өөртөө маш бүдүүлэг хандаж байна аа гэсэн үг. Одоо ч гэсэн, хараахан хэн нэгэнтэй болзоогүй байгаа үедээ ч биеэ чийрэгжүүлж, булчингуудаа чангалж илүү, илүү эрүүл болоорой. Та одоо ганц бие байгаа дээрээ амжуулах, мөн амжуулдаг байх долоон бодит зүйлсийг мэдэж авлаа. Хайрттайгаа учирахаас өмнө өөртөө оруулж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт гээд л бодчих. Бүгдээрээ танд хэрэгтэй.
 

0 comments:

Post a Comment