6:42 PM
0
мчийн буруутай, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж дахин нэг нярайг гэмтээсэн хэрэг гарлаа. Өөрөөр хэлбэл, энэ сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчийн буруутай үйлдлээс болж нярайг хүнд гэмтээсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, эх баригч н.Сүрэнжав гэх эмч эмнэлгийн багажийг заалтын дагуу ашиглаагүйн улмаас нэгэн нярайн тархийг гэмтээжээ. Тухайн үед эх барих эмч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Нярайн ээжийн хувьд анхных нь төрөлт байжээ. Харин өөрөөрөө төрж чадахгүй кесарева хагалгаанд ороход эмч нь нярайг эх барихдаа зориулалтын багажаараа долоон удаа татсан гэнэ.  Харин үүний улмаас нярай тархиндаа ноцтой гэмтэл авч, биеийн байдал нь маш хүнд байгаа юм.

0 comments:

Post a Comment