6:49 PM
0
1992-10-23нд төрсөн хорьхон настай дуучин жүжигчин Miley Cirus 2013-8-25нд болсон MTV-гийн VMAwards-д  өөрийн We can’t stop дуугаа дуулсан билээ. Дуугаа дуулахдаа тэрээр сахиллагагүй  бамбаруушийн дүрийг гарган,  хаа хамаагүй секс хөдөлгөөнүүдийг хийснээр хэвлэл мэдээллийн бай болоод байгаа юм. АНУ-д 21  нас хүрээгүй хүнийг насанд хүрсэн гэж үзэдгүй бөгөөд анх уран бүтээлийнхээ гарааг Walt Disney-гийн хүүхдийн суваг Disney Channel-ээс эхэлж хүн бүрийн сэтгэлд хөөрхөн Hannah Montana-гийн дүрээр мөнхрөн үлдсэн Miley Cirus гэнэт гаж үйлдэл гаргаж эхлэхэд хүн бүр гайхаж эхлэх нь ойлгомжтой юм.

нөөдөр түүний Wrecking Ball нэртэй дуу нь цацагдаж эхэлсэн бөгөөд энэхүү дууны клипэнд тэрээр хана цөмлөгч том бөмбөлөг дээр эхээс төрсөн биеэрэ нүцгэн суусан байна. Ийнхүү АНУ-н галзуу шар хэвлэл мэдээллийнхний яг хүсэн хүлээж таамаглаж байсан зүйлийг Miley Cyrus хийлээ.




Өнөөдөрхөн гарсан энэхүү клип нь 12 сая 500 мянган хүн үзэж VEVO-гийн рекордыг шинэчлэн тогтоогоод байна

0 comments:

Post a Comment