12:47 PM
0
АНУ-ын зах зээлд өнгөрсөн онд 16 сая машин худалдаалагджээ. Энэ нь 2006 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин хамгийн их борлуулалттай машинаар “Ford”, “General Motors”, “Tesla Motors ” авто машин үйлдвэрлэгч компаниуд шалгарчээ. Авто машин зохион бүтээгч, шинжээчид 2020 оноос өмнө загвар хийц, техник хэрэгслээсээ болж хэрэглээнээс гарах аюулд орсон гурван автомашиныг энэхүү үзүүлэлтээс гаргасан юм.
volvo

Volvo1927 оны дөрөвдүгээр сарын 14-нд Шведэд бүтээсэн. “Volvo” машиныг үүсгэн байгуулагч “SKF” компани Хятад Улстай хамтран шинэ загвар гаргасан нь дэлхийн зах зээлд нэлээд амжилттай байсан юм. Энэхүү хамтын ажиллагааны дүнд уналтад ороод байсан “Volvo” машины худалдан авалт 62 хувиар өссөн байна. Гэвч тус машин дэлхийн зах зээлд удаан оршин тогтнохгүй нь тодорхой болсон юм. 2004 оноос хойш “Volvo”-г худалдан авагчдын тоо тотмол буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал 2004 онд АНУ-д гэхэд л 140 мянгыг л худалдаалжээ. Харин 2013 оны эхний найман сарын байдлаар 44 мянга борлуулагдсан нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад зургаан хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
suzuki
Suzuki 1909 онд Японы нэрт зохион бүтээгч Мичио Сузуки анхлан бүтээжээ. Япон Улсын авто машин бүтээгчдийн холбооноос Мичио Сузукиг Японы хоёр дахь том машин үйлдвэрлэгч хэмээн нэрлэж байжээ. 2007 онд АНУ-д 102 мянга, өнгөрсөн онд 26266 “Suzuki” машин борлуулжээ. Ийнхүү тус машины борлуулалт багассан нь хэрэглэгчид хямд, зорчигчийн аюулгүй байдал бүрэн хангасан машин уруу анхаарал хандуулах болсонтой холбоотой гэж ажиглагчид үздэг байна.
jaguar

Jaguar “Swallow Sidecar Company” 1922 оны есдүгээр сарын 11-нд Англид “Jaguar” машиныг зохион бүтээжээ. 2003 онд Америкт “Jaguar” машин 61204 борлогджээ. Харин өнгөрсөн онд 16700 болтлоо буурсан байна. Мөн Дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан жагсаалтад сүүлээсээ зургаа дахь байрт жагсчээ. Ажиглагчид дээрхи машин үйлдвэрчлэгчид хямд өртөгтэй, байгальд ээлтэй техник технологи ашигласан, жолоочийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан шинэ загварын машин гаргах шаардлагатай гэдгийг анхааруулж байгаа юм.

0 comments:

Post a Comment