9:49 PM
0



Урлагийн ертөнцөд одтой яваа залуу дуучин Б.Амархүү сүүлийн үед бизнесийн салбарт хүч сорьж байгаа бөгөөд Улаан-Үд хотноо залуучуудын хувцасны нэгэн томоохон дэлгүүрийг нээсэн юм. Дэлгүүрийн онцлог нь ноолууран болон савхин эдлэлээр хийсэн өнөөгийн залуучуудын стилийн хувцас худалдаалдаг юм байна.

Тэрээр “Энэ бол бизнесийн салбарт хөл тавьж байгаа анхны алхам маань болж байгаа. Одоогоор шинэхэн ажил минь маш амжилттай байгаа ч цаашид үргэжүүлэх төлөвлөгөө бий. Мөн тун удахгүй Москвад өөрийн нэрийн дэлгүүрийг ч нээнэ гэдэгт найдаж байна.

 Ойрын хугацаанд Монгол, Буриад хоолны зоогийн газартай болохоор төлөвлөж, судалж байгаа. Гэхдээ мэдээж дууны карьер маань нэн тэргүүнд байгаа бөгөөд энэ салбарт сурч, боловсрох зүйл их байгаа” хэмээн ярьсан удаатай. Харин саяханаас Улаан-Үдэд түүний нэрээр нэрлэсэн жигнэмэг гарч эхэлсэн байна. “Амархүү” гэсэн нэртэй жигнэмгийг үнэхээр сайхан амттай хэмээн цахим хуудаснаа зургийг нь оруул

0 comments:

Post a Comment