10:13 PM
0
Арлын Япон оронд алдарт сумогийн алдарт бөхчүүдээрээ нэрийн хуудас хийж байсан цаг саяхан. Гэтэл одоо Монголын янхан охид Японы хэвлэлийн хуудсыг чимж эхэлсэн нь тэнд амьдарч, ажиллаж, сурч буй эх орон нэгтнүүдийнхээ нүүрийг улайлгаж нүдийг нь бүлтийлгэж эхэлжээ. Монгол эмэгтэйчүүдийн нэр хүндийг шавартай хутгаж буй тэднийг яахаа ч мэдэхээ больжээ. Сонин сэтгүүлийн нүүрнээ нэр ус, нас зүстэйгээ гарсан тэднийг манай Элчин сайдын яамныхан яахаа ч мэдэхгүй, ямар хариуцлага тооцохоо ч ойлгохгүй байгаа гэнэ. 

Ямартай ч эх орон, эцэг эх, айж эмээх ах дүүсээсээ хол далайн чанадад дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэн элэг нэгт монголчуудаа хүний газарт нүүр хийх газаргүй болгож буй тэдний ийм зургууд Японы хэвлэлд гарчээ.

Нэгэн цагт Монгол эрчүүд арлын энэ улсад сүр хүч, бяр чадал эрэмгий мундгаараа гайхан магтуулж, одоо ч энэ хүндээ хадгалж яваа бол харин охид бүсгүйчүүд нь ийнхүү “Монгол янхан” нэрээр алдаршиж Монгол эмэгтэйчүүдийн нэрийг шавартай нь хутгаж байгааг яаж зохицуулах ёстой юм бол.

0 comments:

Post a Comment