4:31 AM
0
Дэлхийн хамгийн аюултай замын хөдөлгөөнтэй хотуудын тоонд Улаанбаатар багтжээ. Канадын “Дисковери” сувгын “Dont Drive Here” цуврал нэвтрүүлгийн багийнхан Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож, нэвтрүүлэг бэлтгэсэн байна. Нэвтрүүлгийн багийхан нийслэлийн төв замаар болон гэр хорооллын гудамжуудаар явж, жуулчдыг Улаанбаатарт ирэхээсээ өмнө автозамтай нь сайн танилцаараа, замын хөдөлгөөн нь толгой эргэсэн аюултай хэмээн онцолжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хотуудаас Монголын замын стандарт аль түвшинд явж байгааг харуулжээ.
Тус нэвтрүүлэг өнгөрсөн есдүгээр сарын 15-нд дэлхий нийтээр цацагджээ. Тиймээс та бүхэндээ “Dont Drive Here” нэвтрүүлгийн камерт Улаанбаатарын замын хөдөлгөөн хэрхэн буусныг сонирхуулъя. Үзэхэд илүүдэхгүй шүү.

0 comments:

Post a Comment