1:01 PM
0

“Мөрөөдлийн театр”-ынхан намар цагийн уран бүтээлийн нээлтээ “Гээсэн хайраа аваарай” шоу драмаар эхлүүлэн үзэгчдэд хүргээд арав гаруй хонож байгаа билээ. Тусгаар тогтнолын ордонд 19.00 цагт үзэгчдийн хүртээл болж байгаа уг шоу драмаар хайрын үнэ цэнийг мэдрүүлэхээс гадна шоу энтертайнмент хэлбэрээр дуу, бүжиг хослуулан хийснээрээ онцлог бүтээл болжээ. Мөн тэд энэ удаад үзэгчиддээ зориулан нэгэн гэнтийн бэлгийг задлаад байгаа юм. Энэ бол цагтаа ирсэн үзэгчдээ хүндэтгэн замын түгжрэлд саатсан бусдыгаа цөөн хором хүлээх зуурт уйдаахгүйн тулд алиалагч, илбэчдийг үзэгчдийн дунд аялуулж байгаа юм. Яг цагтаа ирвэл та цагтаа ирсэн үзэгчид л тэдний гэнтийн бэлгийг сонирхохо боломжтой юм шүү.  Аливаа тоглолт цагаа барьдаггүй үзэгчдээсээ болоод хүлээгддэг байсныг  “Мөрөөдлийн театр”-ынхан цагтаа ирсэн үзэгчдэдээ зориулан уйдаахгүй соёлтой аргыг хэрэгжүүлж байгаа нь хүмүүст  их таалагдаж байгаа харагдсан шүү.












0 comments:

Post a Comment