9:06 PM
0
Өнгөрсөн жил 15 жилийн ойгоо нижгэр тэмдэглээд тарж бутрахаа албан ёсоор зарласан “Номин талст” хамтлагийнхан өөр өөрийн зам мөрөөр ажил амьдралаа зохицуулж явна.
   
Хамгийн сүүлд л гэхэд Т.Хангэрэл Гадаадын харъяатын асуудал эрхэлсэн газар төрийн алба хаших болсон бол А.Хаянхярваа орон нутгийн сонгуульд нэр дэвшин өвдөг шороодсоноос хойш улс төрийн ажлаас хөндийрч барилга, газрын наймаа эрхэлж байгаа сурагтай.
   
Тэгвэл урлагтаа хамгийн үнэнч яваа тус хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн гэсэн амьд хөгжмийн хамтлаг байгуулан бэлтгэл хийж, хотын хэд хэдэн бааранд гэрээгээр тоглож, ирэх жил сэтгэлд хоногшсон дуунуудаараа амьд хөгжимтэй амплаггед концерт тавихаар төлөвлөөд байгаа гэнэ.

Эх сурвалж:Маш нууц

0 comments:

Post a Comment